Чи бусад хүмүүсийг хайрладаг ч бай, үзэн яддаг ч бай, үхэхийг нь хүсдэг ч бай, эсвэл чи тэдэнгүй бол үхэх байсан ч хамаагүй, Яагаад гэвэл амьдралд чинь нэг удаа ч гэсэн чиний бүх утга учир чинь тэр чинь болдог.
Бид тэднийг сая сая шалтгаанаас болж хайрладаг. Ямар ч цаас бичиг үүнийг төгсгөж чадахгүй. Энэ бол ухаанаас гардаггүй, харин зүрхнээс гардаг зүйл юм.
Бид тэдэнд ийм болохоор дуртай :- Зүгээр шампунь байсан ч тэд нар үргэлж гоё үнэртдэг.
- Тэдний толгой үргэлж зөв байрлалаа бидний мөрөн дээр олоод тавьчихдаг.
- Унтаж байхдаа тэд ямар хөөрхөн харагддаг гээч!
- Тэд бидний гарт зүв зүгээр багтдаг.
- Тэднийг чамайг үнсэнгүүт гэв гэнэт бүх юм сайхан санагддаг.
- Идэж байхдаа тэд ямар хөөрхөн харагддаг гээч!
- Хэдэн арван минут хувцаслах гэж маягладаг ч сүүлд нь тэрнийхээ хэргийг гаргадаг байдал нь.
- Гадаа хасах 30-н градусын хүйтэн байсан ч тэд үргэлж дулаан байдаг.
- Юу ч өмссөн хамаагүй, гоё харагддаг.
- Та хоёр хоёулаа тэр өөрийгөө дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж боддогийг мэдэж байгаа ч түүний өөрийгөө гоочилдог байдал
- Ядаж байхад тэр маргалдаж байхдаа хүртэл аймаар хөөрхөн шүү!
- Тэдний гар үргэлж чиний гарыг олоод барьчихдаг нь
- Тэдний инээмсэглэл нь.
- Дөнгөж хэрэлдчихээд утсаа харахад клипэн дээр чинь түүний нэр гарч байгаа нь.
- Чамайг цагийн дараа гэхэд ямар нэгэн юмнаас болоод ахиад маргалдана гэдгийг мэдсээр байхад дахиад хэрэлдэхээ болье гэж хэлдэг нь
- Чамайг түүнд зориулж ямар нэгэн гоё зүйл хийхэд чамайг үнсдэг нь
- Чамайг чамд хайртай гэж хэлэхэд үнсдэг нь
- Ер нь тэдний зүгээр үнсэх нь хүртэл гоё юм байна.
- Чамайг налаад уйлж байгаа нь
- Тэгээд дараа нь тэнэг юмны төлөө уйлснаасаа чамаас уучлалт гуйдаг нь
- Чамайг цохичихоод өвдөнө гэж бодож байгаа нь
- Жинхэнээсээ өвдвөл тэдний уучлалт гуйж байгаа нь /Хэдийгээр бид нар хэзээ ч өвдөж байгаагүй нь хүлээн зөвшөөрөгдсөн/
- Тэдний чамайг санаж байна гэж хэлж байгаа нь
- Чиний түүнийг санаж байгаа нь
- Тэдний нулимс нь чамайг бүхий л ертөнцийг өөрчилж тэгснээр түүнийг ахиж хэзээ ч гомдоогүйгээр болгомоор санагддаг нь .