Хичээл

       Ихийг сурахыг хүссэн хүн бүхэнд нээлтэй байдаг манай блог шинээр видео хичээлүүд тавьлаа.Татаад аваарай. Энэ хичээлийг компьютер сурахыг хүссэн ч мэдэхгүйгээсээ ичдэг хүн бүхэнд зориуллаа. 
        Доорхи видео хичээлүүд нь Windows XP-г эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлан өгсөн байгаа. Цаашдаа цуварлаар тавих болно. Долоо хоногийн хугацаатай share-лэсэн байгаа болохоор хурдан татаад аваарай. Амжилт хүсье.
1-р хичээл 
2-р хичээл
http://share.gogo.mn/yEfzmsT5Fb22411290973860/01_02_desktop.avi
3-р хичээл
http://share.gogo.mn/OQMwANcAWf70221290974663/01_03_start_menu.avi
4-р хичээл
http://share.gogo.mn/bNsKbYJGo492831290976184/01_04_taskbar.avi
5-р хичээл
http://share.gogo.mn/dfOs2TuAgD90011290976938/01_05_recycle_bin.avi



Компьютер хэрэглэгч танд
зориулсан бяцхан зөвлөгөө




Зөвлөгөө 1: Гэр болон албан тасалгаанд байгаа компьютерийг халуун паар болон цахилгаан бараанаас холхон байрлуулах хэрэгтэй. Мөн компьютер байрлуулах өрөө тасалгаа нь хивс хивсэнцэр болон цахилгаан соронзон орон үүсгэх дэвсгэр, бүтээлэг зэрэггүй байх. Хивс нь цахилгаанжин улмаар компьютерийн эд анги тоног төхөөрөмжийг эвдэх аюултай.
Зөвлөгөө 2: Компьютер нь ажиллаж байх үедээ байнга дулааны энерги ялгаруулан байдаг учир эд анги тоног төхөөрөмжүүд ялангуяа СРU, Hard disk, AGP card зэрэг нь халах явдал маш их гарна. Тиймээс хөргөлтийн системийг нь сайн ажиллуулах хэрэгтэй. Хөргөлтийн систем гэдэг нь процессор дотор байрлах сэнс юм. Сэнс нь тоос шорооны улмаас удаан эргэх, эргэж чадахгүй гацах зэрэг үзэгдэл маш их тохиолдоно. Тиймээс тоос шороог цэвэрлэх, эсвэл сэнсийг нь тодорхой хугацаанд сольж байх нь нэн чухал юм.
Зөвлөгөө 3: Компьютерийг удаан хэрэглэх тохиолдолд тодорхой хугацаанд түр унтрааж амраах нь чухал байдаг. Унтрааж амраах нь эд анги тоног төхөөрөмжүүдийг хөргөх, мөн санах ойд байгаа элдэв хаягдал мэдээллийг устгах зэрэгт ач холбогдолтой.
Зөвлөгөө 4: Таны хэрэглэж байгаа компьютерийн систем суулгасан дискний сул зай нь их байх ёстой. Систем суулгасан дискний зай нь дүүрч сул зайгүй болсон тохиолдолд таны компьютерийн ажиллагаа удаан болох мөн гацах зэрэг үйлдэл ажиглагдана. Системтэй дискний сул зай нь хамгийн багадаа 2СВ байх хэрэгтэй.
Зөвлөгөө 5: Компьютерийн хүчин чадалд тохируулан программууд суулгах хэрэгтэй. Сүүлийн үеийн программууд, тоглоомууд нь компьютерийн өндөр хүчин чадал шаардана. Тиймээс та компьютертаа тоглоом, программ суулгахдаа хүчин чадал нь хүрэлцэх эсэхийг шалгах хэрэгтэй.
Зөвлөгөө 6: Та өөрийн компьютертаа байнга хэрэглэгддэггүй программ тоглоом зэргийг суулгахгүй байх нь чухал. Хэрэглэх үед нь суулгах хэрэгтэй. Шаардлагатай үед нь суулгахын тулд тухайн программын Install CD-г та хадгалж байх хэрэгтэй болно. Олон программ суулгаснаар диск болон санах ойн хэмжээ багасаж улмаар таны компьютерийн ажиллагаа удах, гацах зэрэг муу нөлөө үзүүлнэ.
Зөвлөгөө 7: Системтэй болон системгүй бүх төрлийн диск төхөөрөмжүүдийн дотор байрлах файл фолдеруудыг эмх цэгцтэй байлгах нь нэн чухал.
Зөвлөгөө 8: Microsoft Windows үйлдлийн систем хэрэглэж байгаа хэрэглэгч та хаягдал temp файлуудыг байнга цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд с:\Windows\temp дотор байгаа бүхий л файлуудыг устгах. Мөн Recycly Bin буюу хогийн сав дотор байгаа устгасан файлуудыг цэвэрлэх хэрэгтэй.
 Зввлөгөө 9: Хэрэглэгч та өөрийн чухал бичиг баримт, хэрэгтэй файлуудыг архивлан хадгалах хэрэгтэй. Васkup disk бэлтгэн хадгалах нь ямар нэг гэмтлээс хамгаална. Жишээ нь: таны компьютер вирустэх, диск төхөөремжүүд нь гэмтэх, форматлагдах зэрэг нь таны хэрэгтэй файлуудыг устгах аюултай.
Зөвлөгөө 10: Таны компьютер дээр байгаа дуу, клип, зураг, кино зэрэг нь ямар төрлийн файлууд вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ хэмжээ ихтэй файлын төрөл бол түүнийг хэмжээ багатай төрөл рүү шилжүүлэх хэрэгтэй. Жнь: дууны файлын хувьд wav төрөлтэй файлын хэмжээ 30mb байхад mр3 төрөлтэй файлын хэмжээ нь Зmb байдаг. Тиймээс таны компьютерт wav төрөлтэй дууны файлууд байгаа бол түүнийг хөрвүүлэгч программыг тусламжтай mрЗ төрөлтэй болгох хэрэгтэй.
Зөвлөгөө 11: Өөрийн эзэмшил компьютертаа хамгаалалт хийх хэрэгтэй. Хамгаалалтыг BIOS, систем, баримт бичиг, вирусны гэж ангилна. Ялангуяа BIOS, вирусны хамгаалалт маш чухал байдаг.