Тэмүүлж байгаа сэтэглийг хорьж яаж дийлэх вэ
Тэндээс ирэхгүй хүнийг энд хүлээгээд ч яах вэ
Учирч дассан хайраа сэтгэлдээ нуугаад ч яах вэ
Угаас ханьсахгүй түүнийгээ бодон гансраад ч яах вэ
ХҮЛЭЭЛТ
Угаас ханьсахгүй түүнийгээ бодон гансраад ч яах вэ
*** *** **** **** *** **** **** ****
Жихүүн өвлөөр би бороо хүсэх юм юу вэ
Сэрүүн шөнөөр би нар хүсэх юм юу вэ
Жаргалын дундаас би зовлонг хайх юм юу вэ
Жирийн олны дундаас би чамайг хайрлах юм юу вэ
*** **** **** **** **** **** ***
Бодол болсон сэтгэлдээ би чамайг хайрладаг
Бүтэхгүй дээ гэж бодох тусам би чамайг улам ихээр хайрладаг
Сэм сэмхэн чамайг би дандаа ширтдэг
Сэтгэлдээ би чамайг өөрийнх болгож хайрладаг
*** **** *** **** *** **** ****
Занг нь тэдэхгүй хүнд хэзээ ч дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх юм шиг бардамнаж явах даа
Хааяа тулгардаг байсан тэр харцанд
Хожимын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй
**** **** *** **** **** **** ***
Миний хайрыг булаана гэвэл хошгор
Мөнх тэнгэрийн дор үерхэнэ гэвэл хошгор
Магад чи түүнийг гуйна гэвэл хошгор
Хэрвээ чи гуйгаад
Харин тэр минь зөвшөөрвөл
Хөх тэнгэрийн доор хоёулаа
Найз явсан юм даа гээд мэндийн зөрүүтэй өнгөрье к к к к к
ХҮЛЭЭЛТ
Цамцийг чинь өвөртлөөд унтахдаа
Үнэрийг чинь мартчихвий гэж
Өөрөөсөө ч хүртэл харамлана
Сайхан зүүд зүүдэлчихээд мартчихвий гэж би
Өөртөө хүртэл сануулна
Чамайг зүүдэлж сэрчихээд сэтгэлд минь хоосон оргиж
Өөрөөсөө хүртэл нэг л зүйлийг хүснэ
Амьдралын хэмжүүр нь хайр учраас
Амьдралын үнэ цэнэ нь итгэлцэл учраас
Өөрөөсөө би чамайг хайгаа юм болов у
Чамайг санах сэтгэл минь галзуурах шиг
Чи л үгүйлэгдэж чамайг л санаж байн.
Хүний сэтгэлрүү нэг удаа ч өндийдөг бол
Өөрийн чинь сэтгэлд хэн байдгийг мэдэхсэн
Би чиний сэтгэлд үү? Эсвэл...
Нүдэнд дулаахан тэр дүрийг харахыг хүсэвч
Хаашаа ч юм чи зугтаачихана
Ганцаардах сэтгэлийг өөртөө өвөртөлж
Хайрын далайд живэхгүйдээ гээд сэлж явна.
Утсаа авч чамруу залгаад
Үг хэлж чадахгүй
Зүгээр л дууг чинь сонсоод
Гунигийн нулимс хайрын нулимс басхүү
Эргээ дагах гол шиг
Чимээгүйхэн бас алгуурхан урсана.
Хайр юу дагуулдаг юм бэ ?
Аз жаргал уу ?
Баяр хөөрүү ?
Эсвэл уйтгар гуниг уу?
Хэрвээ би цас байсан бол чам дээр л ганцхан будрахсан
Хэрвээ би бороо байсан бол чам дээр л ганцхан дуслахсан
хэрвээ би шувуу байсан бол чамайг л дагаж нүүдлэхсэн
Цаг хугацаа хором бүр өнгөрөхөд чиний сэтгэл холдоод байх шиг
эсвэл би өөрөө ингэж бодсоор амьдралын амтыг амтлахаас айсан юм болов уу?
Амьдралын тохуурхал дэндүү хатуу
Аяа бас намайг тэмц гэж энгээ юм болов уу?
Хэлтгий заяатай хайр гэж байдаггүй
Харин хэнэггүй зангаас болж
Өнгөрсөн нэг агшин харуусах, гунигийг үлдээдэг
Цагаа олоогүйхайр гэж байдаг.