Нэгдүгээр бүлэг
1. Марсельд ирсэн нь
1815 оны хоёрдугаар сарын хорин долооны єдєр Норт Дам де-ла Гард зогсоолын харуул, Смирна, Приест, Неаполь ороод ирж яваа гурван шурагт «Фараон» гэдэг хєлєг онгоц айсуй явааг дохио єгч мэдэгдэв.
Буудлын лоцман1 ердийн заншлаараа онгоц татах газраасаа гарч Иф цайзыг єнгєрєн Моржион хошуу, Риаон арал хоёрын хооронд яваа хєлєг онгоцонд тулж очив.
Марсельд хєлєг онгоц ирэхэд ихээхэн хєл хєдєлгєєнтэй болдог бєгєєд ялангуяа тэр онгоцыг нь «Фараон» шиг эртний Фокея хотын хєлєг онгоц їйлдвэрлэх газар босгож тоноглон, усанд анх тавиад, бас эзэн нь нутгийн хїн бол бїр ч их хєл болдог учир, зогсоолын гэгээн Ионна гэдэг талбайд олон мянган сониуч хїн заншсан ёсоороо тєдхєн цугларан ирэв.
Энэ завсар хєлєг онгоц улам ойртсоор, галт уулын дэлбэрэлтээс болж дээр цагт Каласарень Жарос хоёр арлын хооронд тогтсон хоолойгоор амар мэнд єнгєрч, Помегийг тойрон гараад, шулуун гурван дарвуулаа татаж, хошуун дээрх гурвалжин далбаагаа дэлгэсэн мєртєє алгуурхан ирж явахад цугларсан олон хїн, азгїй явдал тохиолджээ гэдгийг аргагїй тааварлан чухамхїї юу болсон байдаг билээ гэж бодоцгооно. Гэвч учрыг мэдэх хїмїїс хєлєг хэвийнхээ байдлаар сайн явж байгааг хараад хэрвээ ямар нэгэн явдал болсон байлаа гэхэд онгоцонд биш юм гэдэг нь тодорхой байв. Зангуу буулгахад бэлхэн, ватер-бакштагаа єгчихсєн бєгєєд «Фараон»-ыг Марселийн онгоц зогсоолын нарийхан хаалгаар оруулах гэж байгаа лоцманы хажууд гавшгай байрын залуу эр зогсож хєлгийн хєдєлгєєн бїрийг нарийн ажиглаж, лоцманы тушаал бїхнийг давтан дамжуулж байв.
Энэ тодорхой биш тїгшїїр нь цугларсан олны дундаас нэгэн хїнд сїрхий хїчтэй нєлєєлж, хєлєг онгоц буудалд орж ирэхээс ємнє, яаран завинд сууж «Фараон»-ы єєдєєс явахыг тушааж удалгїй нєєц булангийн тушаа хєлєг онгоцтой зэрэгцэж очив.
Залуу далайчин энэ хїнийг хараад лоцманы дэргэдээс холдон, онгоцны хєвєєнд очиж, бїрх малгайгаа авч зогсов.
Энэ бол арван найм, хорин насны, єндєр нуруутай, тэгшхэн биетэй, сайхан хар нїд, гялтганасан хар їстэй залуу хїї байв. Тєрх байдалд нь бага наснаасаа эхлэн аюул гамшигтай тэмцэж сурсан хїмїїст байдаг тайван, шийдмэг янз илрэх ажээ.
- Єє! Дантес та юу? гэж завинд сууж ирсэн хїн хашхираад, - Юу болчоо вэ? Яагаад хєлгийнхєн чинь цємєєрєє уруу царайтай явна вэ? гэж асуув.
- Эрхэм Моррель гуай, их золгїй явдал тохиолдлоо. Ялангуяа надад их золгїй явдал тохиолдож Чивита-ВекЄийн дэргэд алдарт ахмад Леклерээсээ хагацав гэж хїї хариулахад,
- Аа ачаа чинь? Гэж хєлгийн эзэн яаран асуув.
- Эрхэм Моррель, бїрэн бїтэн ирсЅн, энэ талаар та санаа зовохгїй байх гэж би бодож байна… Харин хєєрхий ахмад Леклер… гэхэд, хєлгийн эзэн илтэд сэтгэл амарсан байдалтай,
- Юу болоо вэ? Манай алдарт ахмадад ямар явдал тохиолдов? гэж асуув.
- Нас барсаан.
- Онгоцноос ойчоо юу?
- Їгїй ээ мэдрэлийн чичрэг тусаад, жигтэйхэн зїдэрч їхсэн гэж Дантес хэлээд, хєлгийнхєн єєдєє эргэж, - Алийв? Байр байрандаа! Зангуугаа буулгаарай! гэж хашхирав.
Хєлгийнхєн нийтдээ арваад хїн тушаалыг дагаж хїн бїр єєр єєрийн їїрэгт ажлыг хийхээр далбаа, шураг уруу аргамж хєндлєвч уруу ухасхийлдлээ.
Залуу далайчин тэднийг зэрвэсхэн харж тушаал нь ёсоор биелэгдэж байгааг мэдээд, ярьж байсан хїн уруугаа дахин эргэхэд хєлгийн эзэн тасарсан яриагаа їргэлжлїїлэн:
- Тэр золгїй явдал чухам яаж тохиолдов? гэж асуув.
- Ёстой санамсаргїй явдал болсон. Ахмад Леклер боомтын коменданттай ярьж ярьж Неаполиос ихэд сэтгэл хєдєлсєн шинжтэй гарч яваад, маргааш нь байдгаараа халуурч, гурав хоноод єєд болчихсон… Бид зохих ёсоор нь оршуулсан. Одоо хєл толгойдоо хїнд юм зїїлттэй, зотонгоор ороолттой Дель Джильо арлын дэргэд тайван нойрсож байгаа. Бэлэвсэрсэн авгайд нь загалмай, сэлэм хоёры нь авчирсан. Бусдын л адил, мєрєєрєє нїд анихын тулд англичуудтай арван жил байлдаж явах ч гэж дээ хэмээн залуу хїї гунигтай янзаар инээмсэглэн хэлэв.
- Одоо яая гэх вэ. Эдмон минь! гэж улам улам тайвширч байгаа хєлгийн эзэн хэлээд,- Бид цємєєрєє л їхэх їйлтэй улс хойно, хєгшин нь залуудаа байраа тавьж єгєх хэрэгтэй. Тэгэхгїй бол хамаг юм байрандаа їлдэнэ. Ингэхэд та ачаа яасан гэнээ? гэхэд нь
- Эрхэм Моррель гуай, бїрэн бїтэн ирсэн, би тїїнийг батлан хариуцна. Тэр бїї хэл, хямдаар єглєє гэхэд та хорин таван мянган франкийн цэвэр ашиг олох байх гэж бодож байна гэж хэлснээ «Фараон» дугараг цамхгийг єнгєрч явааг мэдээд: - Дарвуулаа хумь! uурвалжин далбааг буулга! Бизань-шкот! Зангуугаа буулгахад бэлтгэ! гэж хашхирав.
Энэ тушаал цэргийн хєлєг онгоц дээрх лїгээ адил тїргэн биелэгдэв.
- Дарвуулын аргамжийг тат! Далбаагаа буулга!
Сїїлчийн тушаал єгєхєд бїх далбаа хураагдаад хєлєг онгоц зєвхєн эрчээрээ урагш гулсан явж байв.
Хєлгийн эзэн тэсэж ядан яарч байгааг хараад Дантес,
- Эрхэм Моррель, та одоо наашаа гараад ирээч дээ. Таны нягтлан бодогч эрхэм Данглар єрєєнєєсєє гарч ирж явна. Танд хэрэгтэй бїх мэдээг дуулгана биз. Би зангуун дээр очиж, уй гашуудлынхаа тэмдгийг тавих ажил хийе гэж хэлэв.
Хоёр дахь удаа давтан урих хэрэг байсангїй. Хєлгийн эзэн Дантесын шидсэн олсноос барьж, ямар ч далайчин атаархмаар шалмаг гавшгайгаар хєлгийн хажуугийн тємєр дамнуургаар авиран гарч ирэхэд Дантес Морреллийг угтан ирж яваа Дангларт байраа тавьж єгєєд хуучин байрандаа очихоор явав.
Данглар бол хорин тав орчим насны нилээд зэвїїн царайІай, дарга даамалд долигонуур, доод хїмїїстээ ши°їїн догшин хїн юм. Нягтлан бодоµ гэдэг хэргэм зэргээс нь илїїгээр энэ байдалд нь далайчид хэдийчинээ дургїйцэх тусмаа Дантесыг тєдийчинээ хайрлан їзнэ.
- Тэгэхээр бидэнд тохиолдсон золгїй явдлыг эрхэм Моррель та хэдийнэ дуулаа шив дээ? гэж Данглар хэлэв.
- Тэглээ, тэглээ! Хєєрхий ахмад Леклер! Их сайн, шударга хїн байсан юм сан!
- Хамгийн гол нь тэнгэр, далай хоёрын хооронд насаа хєгширтєл явсан гайхамшигт сайн далайчин. Ийм хїнд л «Моррель ба тїїний хїї» мэтийн ийм том фирмийн сонирхлыг итгэн хїлээлгэж болно гэж Данглар хариу хэлэв.
Тэгэхэд аятайхан зогсох газар хайж байгаа Дантесыг ажиглан харж байсан хєлгийн эзэн:
- Таны хэлж байгаа шиг ажлаа сайн мэддэг болохын тулд заавал хєгшрєх хэрэгтэй биш юм шиг санагдаж байна. Тэр, манай найз Эдмоныг хараач, хэнээс ч зєвлєлгєє заавар авалгїйгээр ажлаа айхавтар амжуулж байна шїї гэж хэлэхэд Данглар Дантес руу їзэн ядсан маягтай хялайн харснаа:
- Тийм ээ, тийм, нас залуу, хэтэрхий бие тоосон хїн дээ. Ахмадыг амьсгаа хураагаагїй байхад хэнтэй ч зєвлєн ярилцалгїйгээр командлалыг єєрєє авчхаад шууд наашаа хєдлєхийн оронд, Эльба арлын дэргэд биднийг бїтэн хагас єдєр дэмий хїлээлгэж цаг алдсан даа гэж хэлэв.
- Командлалыг авсан нь ахмадын туслахынхаа їїргийг гїйцэтгэсэн хэрэг, харин онгоцонд засва° хийх хэрэг байгаагїй л бол Эльба арлын дэргэд бїтэн хагас єдєр болдог нь буруу гэж хєлгийн эзэн хэлэв.
- ХєлєЈ онгоц эвдрээгїй, бїрэн бїтэн байсан эрхэм Моррель. Харин бїтэн хагас єдрийг алдсан нь зєвхєн эрэг дээр бууж зугаацах л гэснээс болсон юм гэхэд хєлгийн эзэн залуу хїї єєд хандан:
- Дантес аа нааш ир! гэж дуудав.
- Уучлаарай эзэн минь, би нэг минутын дараа тан дээр очъё гэж Дантес хариулав.
Тэгээд онгоцныхоо багт хандаж:
- Зангуу буулга! гэж тушаав.
Тэр дор зангуу бууж, гинж нь тарчигнан гїйв. Хэдийгээр лоцман байсан боловч Дантес энэхїї сїїлчийн ажиллагаа дуустал байрандаа байсаар байв.
Дараа нь:
- Дарцгаа хагаст нь хїртэл буулгаж, далбаагаа зангидаад, хєндлєє зєрїїл гэж хашхирав.
-Та харж байгаа биз дээ, одоо бїр єєрийгєє ахмад гэж хэдийнэ бодчихоод байна, нээрээ шїї гэж Данглар хэлэв.
- Тийм ээ, энэ чинь ахмад шїї дээ гэж хєлгийн эзэн хариулав.
- Тийм л дээ тэгэхдээ л та бодоод таны хоршоо нєхдєєр батлагдаагїй байгаа биз дээ, эрхэм Моррель гэж Данглар хэлэхэд:
- Тїїнийг ахмад болгож болохгїй юм юу байна? Їнэндээ насаар залуу боловч ажил хэрэгт їнэнч шудрага, их туршлагатай хїн шиг байна гэв.
Дангларын царай барайв. Дантес ойртож ирээд:
- Уучлаарай, эрхэм Моррель гуай, зангуу буулгачихлаа, би одоо таны мэдэлд ирлээ. Та намайг дуудсан байх аа? гэж хэлэв.
Данглар алхам ухрав.
- Би танаас яах гэж Эльба арал дээр буусан бэ? Гэж асуух гэсэн юм
- Би єєрєє ч мэдэхгїй. Би зєвхєн ахмад Леклерийн сїїлчийн тушаалыг л биелїїлсэн. Амьсгаа хурааж байхдаа надад нэгэн дугтуйтай бичиг єгч маршал Бертранд єгєєрэй гэсэн.
- Эдмон та тїїнтэй уулзаа юу?
- Хэнтэй?
- Маршалтай.
- Тэгсэн.
Моррель эргэн тойрноо хараад, Дантесыг хажуу тийш нь аваачиж:
- Миний л харснаар бол энх тунх байх шиг байна билээ.
- Та бїр, императорыг тїїнийг хараа юу?
- Намайг маршал дээр байхад орж ирсэн,
- Та тэгээд тїїнтэй юм яриа юу?
- Їгїй, тэр надтай ярьсан гэж Дантес инээмсэглэн хариулав.
- Тэр юу гэж байна?
- Хєлгийн тухай, Марсель єєд хєдлєх цагийн тухай, манай аяны зам, ачаа барааны тухай асууж байна билээ. Хэрвээ хєлєг онгоц ачаагїй, тэгээд миний мэдэлд байсан сан бол лав худалдаж авах байсан байх гэж бодож байна. Тэгээд би єєрийгєє зєвхєн ахмадыг орлож яваа, хєлєг онгоц «Моррель ба тїїний хїї» гэдэг худалдааны газрынх гэж хэлэхэд тэр « Єє, мэднээ. Їе залгамжилсан хєлгийн эзэд байгаа юм. Нэг Моррель нь намайг Валансид байхад манай хороонд алба хааж байсан юм » гэж байна лээ.
- Тиймээ їнэн! гэж хєлгийн эзэн баярлан дуугараад
- Тэр бол миний авга ах Поликар Моррель байгаа юм. Ахмад цолтой болтлоо цэргийн алба хаасан хїн. Дантес та авга ахад, эзэн хаан тїїнийг дурсаж байна лээ гэж хэлээрэй, тэгэхэд чинь хєгшин їглээ амьтан уйлна даа гээд залуу далайчны мєрийг нєхєрсгєєр алгадаж
- Хэрвээ таныг маршалд бичиг аваачиж єгч, императортой ярилцсаныг мэдвэл танд муу юм болж болох боловч та ахмад Леклерийн тушаалыг биелїїлж, Эльба арал дээр зогссон тань сайн байна гэв.
- Энэ надад юугаараа муу болох юм бэ? Гэж Дантес асуугаад
- Би дугтуй дотор чухам юу байсныг мэдэхгїй, эзэн хаан хэнээс ч асууж болох тийм зїйлїїдийг надаас асуусан. Одоо явж болох болов уу. Хорио цээрийн ба гаалийн тїшмэд ирж явна гэв.
- Яв, яв хайрт нєхєр минь.
Залуу хїїг холдон явмагц Данглар хїрч ирээд:
- За яав? Порто-Феррайод зогссон тухайгаа танд тайлбарлаж єгєє шив дээ гэж асуув.
- Бїрэн дїїрэн хэлсэн, эрхэм Данглар минь.
- Єє! Тэгвэл бїр сайн юм болж. Хїн їїргээ биелїїлэхгїй байхыг харахад хэцїї байдаг юм гэв.
- Дантес єєрийнхєє їїргийг биелїїлж, энэ талаар хэлэх юм алга. Ахмад Леклерийн тушаалаар Эльба арлын дэргэд зогссон хэрэг байна гэж хєлгийн эзэн зєрж хэлэв.
- Мартсанаас танд ахмад Леклерийн захидлыг єгєв її?
- Хэн?
- Дантес
- Надад уу? Їгїй. Тїїнд захидал байсан юм гэж її?
- Ахмад тїїнд дугтуйтай битїїмжээс гадна бас нэг захидал єгєх шиг болсон юм сан.
- Данглар та ямар дугтуйтай юм яриад байна вэ?
- Порто-Феррайод, Дантесын аваачиж єгсєн.
- Дантес Порто-Феррайод дугтуйтай битїїмж аваачиж єгсєн гэж та хаанаас мэдээ вэ?
Дангларын царай улайж:
- Би ахмадын єрєєний хажуугаар явж байгаад тїїнийг Дантест дугтуйтай юм, захидал хоёр єгч байхы нь харсан юм гэж хариу хэлэв.
- Їгїй, тэр надад юу ч хэлээгїй, хэрвээ тїїнд захидал байгаа бол надад єгнє л дєє гэхэд Данглар бодлого болж:
- Хэрвээ тийм бол эрхэм Моррель та Дантест энэ тухай юм битгий хэлээрэй. Би андуурсан юм байлгїй дээ гэв.
Энэ їед залуу далайчин буцаж ирлээ. Данглар бас л холдлоо.
- За яав эрхэм Дантес, чєлєєтэй болов уу? Гэж хєлгийн эзэн асуухад
- Тэглээ, эрхэм Моррель гэж хариулав.
- Та ажлаа яасан тїргэн амжуулчихав аа?
- Би гаалийнханд авчирсан таваарынхаа нэрсийн жагсаалыг єгчихсєн, харин боомтоос манай бичиг цаасыг дамжуулсан хїнийг лоцмантай хамт буцаагаад явуулчихаж.
- Танд энд єєр хийх юм байхгїй юу? Гэхэд Дантес тэр дороо эргэцїїлэн хараад:
- Алгаа бїх юм номоороо байна гэж хэлэв.
- Тэгвэл манайд очиж хоол идье.
- Уучлаарай эрхэм Моррель гуай, би юуны ємнє аавтайгаа уулзах ёстой. Таны урьсан явдалд тун их баярлалаа…
- Зїйтэй, Дантес, зїйтэй! Таныг сайн хїї гэдгийг би мэднэ гэхэд Дантес тєдий л шиидмэг бишээр:
- Аав минь ямар байгаа бол, та мэдээгїй биз? Гэж асуув.
- Хайрт Эдмон минь, би тїїнтэй уулзаагїй боловч лав эрїїл энх байгаа байх гэж бодож байна.
- Тийм ээ, аав минь муу єрєєндєє гарахгїй суугаад л байгаа байх.
- Таныг байхгїйд ямар нэг юмаар дутагдаж гачигдаагїйг энэ чинь нотолж байгаа хэрэг.
Дантес инээмсэглэн:
- Манай аав нэрэлхїї зантай хїн, юмаар дутагдаж гачиг¤лаа гэхэд бурхнаас єєр хэнээс ч тусламж гуйхгїй хїн байгаа юм гэв.
- Аавтайгаа уузлчихаад мана©хаар ирнэ биз дээ?
- Бас л ууч«ал гуйя, эрхэм Моррель, надад бас єєр нэг тун чухал їїрэг бий.
- Тийм ээ! Каталанд бас нэг хїн, гоо їзэсгэлэнт Мерседес, аавтай чинь адил тэсэж ядан хїлээж байгаа гэдгийг би мартчихаж.
Дантес инээмсэглэв.
- Єє тийм байж шїї! Тэр охин гурван удаа ирж, «Фараон» хэзээ ирэх вэ? гэж асуусны учрыг одоо л ойлголоо. Чєтгєр ав. Эдмон та ямар их азтай хїн бэ, ямар сайхан найзтай юм бэ!
- Мерседес миний найз биш гэж далайчин ноцтойхон хэлээд, - Миний болзоот хїїхэн байгаа юм гэхэд, хєлгийн эзэн инээд алдаж
- Энэ чинь заримдаа адилхан байдаг гэвэл
- Тэгвэл бидэнд тийм биш гэж Дантес хариулав.
- За за, Эдмон таныг би саатуулахаа болъё. Та миний ажлыг сайн амжуулсан болохоор, єєрийнхєє ажлыг бїтээхэд тань зав єгєх ёстой. танд мєнгє хэрэггїй гэж її?
- Їгїй, хэрэггїй. Аяллын їед авсан мєнгє, єєрєєр хэлбэл гурван сарын цалин хэвээрээ їлдэж ирсэн.
- Эдмон та, их нямбай хїн юм.
- Эрхэм Моррель, аавыг минь ядуу хїн гэдгийг бїї мартаарай.
- Тийм ээ, тийм, би таныг сайн хїї гэдгийг сайн мэднэ. Аавдаа оч. Би ч бас хїїтэй. Хэрвээ тїїнийг минь гурван сар эзгїй явж байгаад ирээд надтай уулзах гэхэд нь хїн саад хийвэл би бас учиргїй уурлана.
- Та тэгвэл зєвшєєрч байх шив дээ? гээд залуу хїї бєхєсхийн асуув.
- Хэрвээ танд єєр хэлэх юмгїй бол яв даа.
- Єєр юу ч їгїй.
- Ахмад Леклер амьсгал хураахдаа надад захидал єгсєнгїй юу?
- Леклер юм бичиж чадахгїй байсан, харин би танаас хоёр долоо хоногийн чєлєє гуйх ёстойг таны асуулт надад санууллаа.
- Хурим хийхэд її?
- Хурим хийх, Парис орох хоёрт.
- Тэг тэг. Бид бараг зургаан долоо хоног ачаа бараагаа буулгана, тэгээд гурван сарын дараа дахин далайд гарна даа гээд хєлгийн эзэн залуу далайчны мєрийг алгадан - Харин та гурван сар болоод энд байх ёстой. «Фараон» ахмадгїйгээр аянд гарч чадахгїй гэв.
- Ахмадгїйгээр гэнэ ээ? Гэж Дантес дуу алдаад, нїд нь баяртай гялалзан, - Эрхэм Моррель минь болгоомжтой яриарай, таны хэлсэн їг миний сэтгэлийн гїн дэх сэм горьдолд хариулж байна шїї. Та намайг «Фараон»-ы ахмадаар томилох гэж байна уу? гэж асуув.
- Хайрт нєхєр минь, хэрвээ би ганцаараа мэддэгсэн бол «Шийдсээн!» гэж хэлээд л гар барихсан. Гэвч надад хоршоо нєхєр байдаг болохоор тэгэж болохгїй байна. Та Италийн зїйр їг: «chi ha compagno ha padrone1» гэдгийг мэднэ биз. Гэвч хоёр саналын нэг нь таны талд байгаа болохоор хэрэг ажлын хагас нь бїтсэн. Хоёр дахь саналыг бас таны талд гаргуулахыг би хариуцъя.
- Ай эрхэм Моррель! гэж залуу хїї нїднийхээ нулимсыг гїйлгэнїїлэн тїїний гарыг атгаж - Танд эцэг Мерседес хоёрын нэрийн ємнєєс баяр хїргэе гэв.
- Зїгээр зїгээр, Эдмон минь їнэнч хїмїїсийн бурхан, тэнгэрт байдаг юм, чєтгєр ав! Аав Мерседес хоёртойгоо уулзчихаад дараа нь манайд очоорой.
- Би таныг эрэг дээр гаргаж єгєх її?
- Їгїй, баярлалаа. Би эндээ хоцорч Данглартай тооцоо бодож їзье. Аялалын їе¤ тэр танд ямар санагдав?
- Наанатай цаанатай. Нєхрийн хувьд тааруухан. Нэгэн удаа бид хоёр муудаж маргалдсан. Тэгэхэд би энэ маргаанаа шийдвэрлэхийн тулд Монте Кристо арлын дэргэд 10-хан минут зогсъё гэж тэнэг юм хэлчихсэн юм. Тїїнээс хойш надад муу болчихсон хїн дээ. Уг нь би тэгэж хэлэх хэрэггїй байж, тїїний татгалзсан ч зєв болжээ. Нягтлан бодохын хувьд ямар ч муу юм хэлэх арга алга, та ч гэсэн сэтгэл ханамжтай байх болно гэхэд, хєлгийн эзэн
- Хэрвээ та «Фараон»-ы ахмад байсан бол Дангларыг єєрийнхєє дэргэд дуртайяа байлгаж ажиллуулах уу? Гэж асуув.
- Би ахмад ч юм уу, эсвэл туслах нь ч байлаа гэсэн эздийнхээ итгэлийг хїлээсэн хїнийг бїрэн хїндэтгэж байх болно, эрхэм Моррель гуай.
- Зїйтэй, Дантес. Та ер нь бїх талаараа сайн хїн юм. Одоо яв даа, зїїн дээр сууж байгаа юм шиг л байна.
- Тэгээд би чєлєєтэй болчихов уу?
- Яв яв гэж хэлж байна шїї.
- Та завиар явж болох уу?
- Ав ав.
- Баяртай. Эрхэм Моррель танд маш их баярлалаа.
- Баяртай, Эдмон. Амжилт хїсье!
Залуу далайчин завинд харайн орж, залуурын дэргэд суугаад Канньбьер гудамж чиглэн явахыг тушаав. Хоёр далайчин сэлүүр барьж, буудлаас Орлеаны эрэг хүртэл хоёр эгнүүлэн зогсоосон онгоцнуудын хоорондох нарийхан зайгаар бусад олон завийн дундуур чадах чинээгээрээ хурдан сэлүүрдэн явав.
Хөлгийн эзэн түүнийг эрэг хүрч, завинаас үсрэн буугаад өглөөний таван цагаас оройн есөн цаг болтол хөл үймээн дүүрэн байдаг Каннебьер гудамжинд орж, бужигнасан олон хүний дунд алга болтол нь хойноос нь инээмсэглэн харж зогссон бөгөөд орчин үеийн фокейчууд энэ гудамжаараа бардамнан бахархаж «Парист Каннебьер гудамж байдаг сан бол Парис бяцхан Марсель байх сан » гэж єєрсдийн онцлог аялгуугаар їнэн голоосоо ярилцдаг ажээ.
Хєлгийн эзэн эргэж, єєрийн нь тушаалыг хїлээж байгаа мэт боловч їнэн хэрэг дээрээ єєртэй нь адил, залуу далайчныг їдэн харж байгаа Дангларыг харав. Гэвч холдон явж байгаа хїнийг харсан, энэ хоёр хїний харц шал ондоо байлаа.